Эмзэг байдлыг халдагчаас өмнө олж, хамтдаа засна.
THJ Security таны аппликейшн, сүлжээ, үүлэн дэд бүтцэд жинхэнэ халдагч шиг довтолж, ажилладаг exploit-оор нотолж, хаах яг тодорхой замыг нь гарт тань өгнө.
Тэргэл хурд жигүүр ХХК · Улаанбаатар, Монгол
Довтолгооны баг ба олон улсын ахлах аудитор, нэг компанид.
Монголын хамгийн итгэлтэй, техникийн гүн мэдлэгтэй кибер аюулгүй байдлын түнш болно.
Бид системийг халдагчаас өмнө эвдэж, засах замыг нь зааж, стандартаар баталгаажуулж өгнө.
Юугаараа ялгаатай вэ
Зөвшөөрөл ба гэрчилгээ нэг дор. ЦХИХХЯ-ны 0865, 0866 зөвшөөрөл, OSWE / OSEP гэрчилгээтэй пентестер, IRCA-гийн ISO/IEC 27001 ахлах аудитор нэг багт.
Аудит, довтолгоо хоёр нэг гэрээнд. Монголд ихэнх компани аль нэгийг нь л хийдэг тул захиалагч хоёр гүйцэтгэгчтэй ажиллах шаардлагатай болдог.
Нотолгоо, загвар тайлан биш. Олдвор бүр ажилладаг exploit-оор баталгаажсан, дахин давтах заавартай, засварын дараа үнэ төлбөргүй дахин шалгана.
Өөрийн бүтээгдэхүүнтэй. ASM платформоороо гэрээний дараа ч тасралтгүй хяналт үзүүлнэ.
Дөрвөн үйлчилгээ: олж илрүүлэх, аудитлах, үнэлэх, хянах.
Нэвтрэлтийн шалгалт
Вэб, мобайл, API, дотоод сүлжээ, Active Directory. Гар аргын гүнзгий шалгалт, exploit-ийн нотолгоо, үнэгүй дахин шалгалт.
OWASP · PTES · MASVSМэдээллийн аюулгүй байдлын аудит
ISO/IEC 27001:2022, хуулийн шаардлагын аудит, зөрүүний шинжилгээ, бодлого, журам, баталгаажуулалтад бэлтгэх.
Зөвшөөрөл 0865Кибер эрсдэлийн үнэлгээ
Хөрөнгө, аюул, эмзэг байдлын зураглал. Тоон ба чанарын үнэлгээ, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө.
Зөвшөөрөл 0866Удирдлагат хамгаалалт (MSSP)
Сарын гадаад, дотоод скан, лог хяналт, фишингийн сорил, инцидентийн анхны хариу, сарын тайлан.
Үргэлжилсэн үйлчилгээНэг мөчлөг. Нэвтрэлтийн шалгалтаар олсон зүйлийг аудитаар бодлогод буулгаж, эрсдэлийн үнэлгээгээр эрэмбэлж, MSSP-ээр тасралтгүй хянана. Үе шат бүр дараагийнхаа оролт болно.
Өөрийн платформ: гэрээ дууссаны дараа ч хяналт үргэлжилнэ.
Exposure & Attack Surface Management
Таны интернэтэд ил гарсан бүх хөрөнгийг тасралтгүй хянана.
- Хөрөнгийн илрүүлэлт: дэд домэйн, DNS, TLS сертификат, ASN / IP муж, .mn домэйн
- Порт, үйлчилгээний скан, хувилбар, CVE тааруулалт
- Дэлгэцийн зураг, өөрчлөлтийн түүх
- Шинэ эмзэг байдал гармагц имэйл, Telegram сэрэмжлүүлэг
Яагаад платформ вэ. Нэг удаагийн шалгалт тухайн өдрийн зураг л өгдөг. Платформ нь шалгалтын дараа гарч ирэх шинэ эмзэг байдлыг тасралтгүй барьж, сарын төлбөрөөр ажиллана.
Зөвшөөрөлтэй, гэрчилгээтэй: хоёулаа нэг компанид.
ЦХИХХЯ-ны зөвшөөрөл
Хүчинтэй: 2026-02-24 хүртэл 2029-02-24
Олгосон: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Зөвшөөрлийг ЦХИХХЯ-ны албан ёсны жагсаалтаас шалгах боломжтой.
Мэргэжлийн гэрчилгээ
Шалгалт, аудитыг гэрчилгээтэй мэргэжилтэн өөрөө гүйцэтгэнэ.
OSWE · OffSec Web ExpertЛ. Уламбаяр · OffSec
OSEP · Ахисан түвшний пентестерЛ. Уламбаяр · OffSec
- ISO/IEC27001LEAD AUDITORISO/IEC 27001 Lead AuditorНаран-Эрдэнэ · CQI / IRCA
- ISO/IEC27701LEAD AUDITORISO/IEC 27701 Lead AuditorНаран-Эрдэнэ · SIS
- ISO/IEC31000LEAD AUDITORISO 31000 Lead Risk ManagerНаран-Эрдэнэ · PECB
Онол биш: тэмцээн, аудитын бодит бүртгэл.
Тайлангийн хэсэг
THJ-2026-0xx · нууцалсан- Онц ноцтойТөлбөрийн зөвшөөрлийн race condition-оор бусдын данс руу шилжүүлэг
- ӨндөрМерчантын payout endpoint дээрх IDOR
- ӨндөрWebhook шалгагчийн SSRF metadata үйлчилгээнд хүрнэ
- ДундSSO callback дээрх session fixation
14 олдвор · 2 критик · бүгд засах зөвлөмжтэй · дахин шалгалт 14/14 баталгаажсан
Олон улсын тэмцээн, судалгаа
- ICC 2023 Сан Диего, АНУ · дэлхийд 3-р байр
- Black Hat MEA Эр-Рияд · 2025 топ-10
- Volga CTF Самара, ОХУ
- AITU CTF Астана, Алматы
- HackTheon Сэжон, БНСУ
- hawker.mn платформын №1, №2 судлаач
Гурван өөр салбарт итгэл хүлээсэн.
Databank
Төлбөрийн систем · PASS.mn, EPay
Төлбөрийн дэд бүтэц, сервер, вэб аппликейшн.
CallPro
Үүлэн харилцаа холбооны платформ · 3,000+ байгууллага
Үүлэн PBX, омничаннел платформ, API.
Onlime Network (LIME)
Монголын анхны виртуал оператор
Харилцаа холбооны систем, захиалагчийн өгөгдөл.
Гүйцэтгэсэн ажлууд
Гадаад ба дотоод нэвтрэлтийн шалгалт · вэб болон API-ийн аюулгүй байдлын шалгалт · мобайл аппликейшний шалгалт · улаан багийн симуляц · кибер эрсдэлийн үнэлгээ · тайлан, зөвлөмж, дахин шалгалт
Харилцагч бүртэй нууцлалын гэрээ байгуулдаг тул техникийн дэлгэрэнгүйг нэрлэхгүй.
Шалгалтыг гэрчилгээтэй мэргэжилтэн өөрөө гүйцэтгэнэ.
Л. УламбаярҮүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал- OSWE · OSEP
- Харуул занги 2026 2-р, 2023 3-р байр
- Bug hunter · вэб, апп exploit
- AD, дотоод сүлжээний довтолгоо
С. БямбадалайТехнологи хариуцсан захирал (CTO)- ICC 2023 дэлхийд 3-р байр
- Харуул занги аварга ×3 (2021-2023)
- Black Hat MEA 2025 топ-10 · Volga, AITU CTF
- Хаан банк МАБ 2022-2024
- ISO/IEC 27001 Lead Auditor (IRCA)
- ISO/IEC 27701 Lead Auditor
- ISO 31000 Lead Risk Manager
- Банк, ББСБ-д 20+ аудит
Гэрээт мэргэжилтний сүлжээ
Томоохон төсөлд шаардлагатай тохиолдолд нууцлалын гэрээтэй гэрээт мэргэжилтэн татан оролцуулдаг. Тайлангийн чанар, нууцлалын хариуцлагыг THJ бүрэн хүлээнэ.
Эхнээс дуустал ил тод, хугацаатай.
- 01
Хамрах хүрээ
Систем, эрх, цаг хугацаа, дүрмийг бичгээр тохирно. Санал 48 цагт.
- 02
Төлөвлөлт, гэрээ
Арга зүй, хугацаа, нууцлалын гэрээ (NDA), тестийн бүртгэл.
- 03
Гүйцэтгэл
Автомат ба гар аргын шалгалт. Критик эмзэг байдлыг тухай бүрт мэдэгдэнэ.
- 04
Тайлан, зөвлөмж
Удирдлагын хураангуй, техникийн дэлгэрэнгүй, CVSS, засах төлөвлөгөө.
- 05
Дахин шалгалт
Засварын дараа үнэ төлбөргүй дахин шалгаж, хаагдсаныг баталгаажуулна.
Таны гарт үлдэх зүйл
- Удирдлагын хураангуй: ТУЗ, захиралд уншигдах.
- Техникийн дэлгэрэнгүй: алхам алхмаар давтах заавар, exploit-ийн нотолгоо.
- CVSS v3.1 зэрэглэл, эрэмбэлсэн засах төлөвлөгөө.
- Дахин шалгалтын тайлан: юу хаагдсаныг баталгаажуулсан.
Бидний баталгаа
- Санал 48 цагийн дотор.
- Критик олдворыг тайланг хүлээлгүй, тухай бүрт мэдэгдэнэ.
- Дахин шалгалт үнэ төлбөргүй, багцад багтсан.
- Нууцлалын гэрээ, өгөгдөл гуравдагч этгээдэд дамжихгүй.
Хамтран ажиллахад бэлэн байна.
Хамрах хүрээгээ бичиж илгээнэ үү, 48 цагийн дотор үнийн санал хүргүүлнэ.
Тэргэл хурд жигүүр ХХК · Улсын регистр 7233465 · ЦХИХХЯ-ны зөвшөөрөл 0865, 0866 (2026-02-24 хүртэл 2029-02-24)